1 -р тойрог

Баянгол дүүрэг

Энхтөрийн

Золзаяа

Хүрээлэн буй орчны нөөцийн менежмент магистрын зэрэгтэй, хотын хөгжлийн бодлого, орон зайн төлөвлөлт дизайны чиглэлээр сүүлийн 10 орчим жил ажиллаж мэргэшсээр байгаа мэргэжилтэн. Тэрбээр хотоо хүнд ээлтэй, алдаагүй төлөвлөлттэй эрүүл орчинд тайван амьдрах боломжтой болгохын тулд олон улсын байгууллага, төрийн бус болон сайн дурын холбоодод тасралтгүй ажилласан туршлагатай. Хэдий тийм ч үр нөлөө бага тул улс төрийн аргаар өөрчлөлтөд хүрэхийн төлөө зорьж байна.

Хотыг төлөвлөгч нь ур чадвартай лидер байснаар мэргэжилтнүүдээ чиглүүлж, зарчмыг нь уяж, алсыг харсан, зөв стратегиар үр дүнд хүрдэг байх нь нийслэл хотод нэн тэргүүнд хэрэгтэй. Тиймээс ч стратегич лидер байхыг чухалчилдаг.

Баянгол дүүрэг нь хотын төвтэй ойр бөгөөд хамгийн таатай өгөгдөл бүхий компакт дүүргүүдийн нэг. Иргэдийн идэвхи, оролцоо нь өндөр, бас дүүргээ хурдан өөрчлөн сайжруулах боломж бүхий орон зай юм.