Дархан-Уул, Сэлэнгэ, Төв (5 тойрог)

Лхагвын

Жамбаа

Төрсөн газар:

1984 онд Увс аймгийн Тэс сум

Боловсрол:

1992 - 1997
Увс аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын дунд сургууль
1997 - 2002
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Ерөнхий болосвролын дунд сургууль
2002 - 2008
Монгол Улсын Их Сургуулийн Физик электроникийн
сургууль, Цөмийн технологич, Бакалавр
2012 - 2014
Сөүлийн Үндэсний Их Сургууль, Олон улсын эрчим
хүчний бодлого Эрчим хүчний инженер, бодлогын шинжээч, Магистр
АНУ болон Япон улсуудад Эрчим хүч, Улс төр, төрийн бодлогын чиглэлээр чиглэлээр Мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага:

2008 - 2009
Түлш эрчим хүчний яам, Мэргэжилтэн
2009 - 2012
Эрчим хүчний газар, Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэн
2013
Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллагад дадлагажигч
2014 - 2015
Эрчим хүчний яам,Судлаач инженер
2015 - 2016
Эрчим хүчний зохицуулах хороо, мэргэжилтэн
2016 - 2017
Эрчим хүчний зохицуулах хороо, Ахлах мэргэжилтэн
2017 - 2022
Эрчим хүчний зохицуулах хороо, Зах зээлийн судалгаа,
хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2022 - 2024
Монголын Эрчим хүчний засаглал хөтөлбөр, Дэд захирал

НИЙГМИЙН АЖИЛ:

Дэлхийн Эрчим хүчний зөвлөлийн Монголын салбар хорооны Удирдах Зөвлөлийн Дарга
“Монгол Эрчим Хүч Клуб”- ын Удирдах зөвлөлийн дарга

Шагнал урамшуулал:

Эрчим хүчний салбарын Тэргүүний ажилтан
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн шилдэг өгүүлэл
Хүрэл Медаль, Duke of Edinburgh’s award, Их Британи Улс

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН

Мөрийн хөтөлбөр

Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.

БҮГДИЙГ ХАРАХ

Хүчирхэг эдийн засаг

Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт

Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ хийнэ.

ХҮН намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл явцад  салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаж нийт 224 өдрийн турш 13 бүлэгт 46 эксперт 300 гаруй үйл ажиллагаа бүхий хөтөлбөр боловсрууллаа. Эдгээрээс СОНГОГЧ танд онцлох үйл ажиллагаануудаас танилцуулъя.

Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, 
авилгагүй төр

Эрх зүйт төрийг төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.

Байгальд ойр 
хөгжил

Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн монгол загварыг дэлхийд танилцуулна.

Батлан хамгаалах, гадаад харилцаа

Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.

Хотын хөгжил ба 
дэд бүтэц

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Бүсчилсэн 
хөгжил

Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.