Булган, Хөвсгөл, Орхон (4 тойрог)

Машины

Элбэгзаяа

БОЛОВСРОЛ:

Санхүүч бакалавр, МУИС-ЭЗС

Ажлын туршлага:

2022 - одоо
Ерөнхий захирал, Саран ядом ХХК
2018 - 2022
Ерөнхий нягтлан, Булган аймаг, Нөөцийн газар
2018
Төрийн аудит, Булган аймаг
2009 - 2014
Улсын байцаагч, Нийгмийн даатгалын хэлтэс, Булган аймаг
2009
Хаан банк теллэр, Булган аймаг
2006 - 2009
Эх бэлтгэгч, Булган сонин мэдээ

сонгуульт албан тушаал:

Булган аймгийн ХҮН намын хорооны дарга

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН

Мөрийн хөтөлбөр

Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.

БҮГДИЙГ ХАРАХ

Хүчирхэг эдийн засаг

Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт

Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ хийнэ.

ХҮН намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл явцад  салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаж нийт 224 өдрийн турш 13 бүлэгт 46 эксперт 300 гаруй үйл ажиллагаа бүхий хөтөлбөр боловсрууллаа. Эдгээрээс СОНГОГЧ танд онцлох үйл ажиллагаануудаас танилцуулъя.

Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, 
авилгагүй төр

Эрх зүйт төрийг төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.

Байгальд ойр 
хөгжил

Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн монгол загварыг дэлхийд танилцуулна.

Батлан хамгаалах, гадаад харилцаа

Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.

Хотын хөгжил ба 
дэд бүтэц

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Бүсчилсэн 
хөгжил

Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.