Намын жагсаалт №47

Энхтөрийн

Золзаяа

1986 онд Улаанбаатар хотноо төрж өссөн. Нөхөр хүүгийн хамт амьдардаг.
ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга, ХҮН намын Бодлого судалгааны хүрээлэнгийн Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийг ахлан ажиллаж байна.

Боловсрол:

2005
Улаанбаатар дахь Монгол Туркийн хамтарсан лицей сургууль
2010
МУИС, НШУС, Олон улсын сэтгүүлзүй, Бакалавр
2013
Тайванийн Үндэсний Дун Хуа их сургууль, Хүрээлэн буй
орчин судлал - Байгалийн нөөцийн менежмент, Магистр
2016
Шведийн Уппасалагийн их сургууль Тогтвортой хөгжлийн боловсрол
2017
АНУ-ийн Виржиниагийн их сургууль, Байгаль орчин ба хотжилт
2017
Токио дахь Азийн хөгжлийн банкны институт, Хотын ногоон
хөрөнгө оруулалт
2018
Сингапурын Lee Kuan Yew нэрэмжит Төрийн бодлогын
институт Хотын усны нөөцийн менежмент
2022
ХБНГУ, Мюнхэний Техникийн их сургуулийн Хотын тээврийн
бодлого төлөвлөлт, гудамжны сайжруулалтын зуны сургууль
(10  гаруй олон улсын хотын хөгжлийн форумуудад илтгэгч,
панелистаар уригдан оролцож байв)

Ажлын туршлага:

2006 - 2015
Синемон ХХК үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
2016 - 2018
Нийслэлийн байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн
2018 - 2019
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын
Ногоон хотуудын төслийн зөвлөх
2019 - 2022
UNICEF, GIZ CHINA, Global Environment institute, IGDP,
GIZ олон улсын байгууллагуудад богино хугацаат зөвлөх
2019 - 2022
ИКЛЕЙ дэлхийн хотуудын сүлжээний Монгол дахь зөвлөх
Хотын тээврийн салбарын бодлого болон уур амьсгалын
бодлого шинжилгээний хөтөлбөрүүд, Эрчим хүчний
хэмнэлтийн 18 сая еврогийн буцалтгүй тусламжийн төсөл
DPP1 болон 2
2019 - 2021
Азийн хөгжлийн банк, УБ хотын ногоон хөрөнгө оруулалтын
төлөвлөлт төслийн удирдагч
2020 - одоо
Дата суурьтай менежментийн зөвлөх үйлчилгээний
Си Икас Плас ХХК үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Нийгмийн Сайн дурын ажил:

БИ+Д Өөрөөсөө эхэлье хотжилтоос үүдсэн байгаль орчны асуудлуудаар цуврал аян
Creative100 холбоо буюу Хотын дизайн төлөвлөлтийн мэргэжлийн холбооны үүсгэн байгуулагч, ахлах зөвлөх

сонгуульт албан тушаал:

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН

Мөрийн хөтөлбөр

Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.

БҮГДИЙГ ХАРАХ

Хүчирхэг эдийн засаг

Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт

Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ хийнэ.

ХҮН намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл явцад  салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаж нийт 224 өдрийн турш 13 бүлэгт 46 эксперт 300 гаруй үйл ажиллагаа бүхий хөтөлбөр боловсрууллаа. Эдгээрээс СОНГОГЧ танд онцлох үйл ажиллагаануудаас танилцуулъя.

Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, 
авилгагүй төр

Эрх зүйт төрийг төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.

Байгальд ойр 
хөгжил

Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн монгол загварыг дэлхийд танилцуулна.

Батлан хамгаалах, гадаад харилцаа

Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.

Хотын хөгжил ба 
дэд бүтэц

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Бүсчилсэн 
хөгжил

Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.