Намын жагсаалт №2

Лутаагийн

ЭНХНАСАН

БОЛОВСРОЛ:

Австрали улс, Мельбурн хот, Монашийн их сургууль, Олон улсын аялал жуулчлалын Магистр

Ажлын туршлага:

2000 - 2004
Дэд бүтцийн яамны Зам тээвэр харилцаа холбоо, аялал
жуулчлалын бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын
салбар хариуцсан мэргэжилтэн
2004 - 2005
2007 - 2009
Зам тээвэр аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын
бодлого зохицуулалтын газрын Аялал жуулчлалын
салбар хариуцсан мэргэжилтэн
2009 - 2010
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын
орлогч дарга
2010 - 2024
Тахько ХК-ийн Гүйцэтгэх захирал
2024 - одоо
Тахько ХК-ийн ТУЗ-ын дарга

СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛ:

2020
УИХ-ын 2020 оны сонгуульд Говь-Алтай (5 тойрог) аймагт
Зөв-Хүн Электорат эвслээс нэр дэвшигч
2022 - одоо
ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн

НИЙГМИЙН САЙН ДУРЫН АЖИЛ:

2016 - одоо
Чадраабалын Лодойдамба сангийн Гүйцэтгэх захирал
2017 - одоо
Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн
Удирдах зөвлөлийн гишүүн
2020 - одоо
МҮХАҮТэнхимийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн
Удирдах зөвлөлийн гишүүн
2021 - одоо
“Ид шидийн орон”-той хамтран явуулж буй контейнер
бүхий MagicBox номын сангийн төслийн гишүүн

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН

Мөрийн хөтөлбөр

Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.

БҮГДИЙГ ХАРАХ

Хүчирхэг эдийн засаг

Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт

Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ хийнэ.

ХҮН намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл явцад  салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаж нийт 224 өдрийн турш 13 бүлэгт 46 эксперт 300 гаруй үйл ажиллагаа бүхий хөтөлбөр боловсрууллаа. Эдгээрээс СОНГОГЧ танд онцлох үйл ажиллагаануудаас танилцуулъя.

Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, 
авилгагүй төр

Эрх зүйт төрийг төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.

Байгальд ойр 
хөгжил

Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн монгол загварыг дэлхийд танилцуулна.

Батлан хамгаалах, гадаад харилцаа

Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.

Хотын хөгжил ба 
дэд бүтэц

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Бүсчилсэн 
хөгжил

Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.