Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг (10 тойрог)

Батцэнгэлийн

Хаш-эрдэнэ

БОЛОВСРОЛ:

Эдийн засагч – статистикч, МУИС, Эдийн засгийн сургууль
Бизнесийн удирдлагын магистр,
Бизнесийн удирдлагын докторант, Монгол улсын Эрдмийн их сургууль

Ажлын туршлага:

2020 - одоо
Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын Гүйцэтгэх захирал
2019 - 2020
Майдар Сити ХХК-ий Хөрөнгө оруулалтын менежер
2017 - 2018
Дэлхийн Банкны “Экспортыг дэмжих төсөл”-д
Бизнес хөгжлийн шинжээч
2015 - 2017
Ханган нийлүүлэгчдийн хөгжил, чанарын төвд
Бизнес хөгжлийн шинжээч
2012 - 2015
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн
“Бизнесийн санаачилга” төсөлд Бизнес хөгжлийн шинжээч,
2010 - 2012
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
(GIZ)-ийн “Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл
хөтөлбөр”-т Үндэсний эксперт
2000 - 2010
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимд
мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Бодлого зохицуулалтын
газрын дарга
1997 - 2000
Зах зээл судлалын хүрээлэнд Судлаач

сонгуульт албан тушаал:

ХҮН намын Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга

АЖЛЫН АМЖИЛТУУД:

Татварын багц хуулийн төсөлд оруулах хувийн хэвшлийн санал, түүнтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж Засгийн газар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороотой ажиллан батлуулсан.
Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Арбитрын тухай хууль, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль, Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль зэрэг нийт 30 гаруй бизнесийн холбогдолтой хуулиудад хувийн хэвшлийнхний санал бодол, нийтлэг эрх ашгийг хамгаалах МҮХАҮТ, УБХТ-ын албан ёсны санал, нэмэлт, өөрчлөлтүүдийг боловсруулан холбогдох яам, агентлаг, УИХ-ын байнгын хороодтой ажиллан хуулийн эцсийн хувилбарт амжилттай тусгуулсан.
“Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г Сангийн яамтай хамтран байгуулж төрөөс эдийн засаг, хувийн хэвшлийн хөгжлийн чиглэлээр гаргах бодлого, хууль эрх зүйн актуудад бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын санал, дүгнэлтийг тусгуулж хувийн хэвшлийн дуу хоолой нь болон ажиллаж байсан.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 20 жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд 500,0 орчим сая төгрөгийн барьцаагүй, хөнгөлөлттэй зээл олгуулсан.
Дэлхийн Банкны “Экспортыг дэмжих төсөл”-өөс 30 гаруй жижиг, дунд аж ахуйн нэгжид нийт 300,000 орчим ам.доллар буюу 750,000,000 орчим төгрөгийн буцалтгүй тусламж олгуулсан.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН

Мөрийн хөтөлбөр

Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.

БҮГДИЙГ ХАРАХ

Хүчирхэг эдийн засаг

Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт

Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ хийнэ.

ХҮН намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл явцад  салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаж нийт 224 өдрийн турш 13 бүлэгт 46 эксперт 300 гаруй үйл ажиллагаа бүхий хөтөлбөр боловсрууллаа. Эдгээрээс СОНГОГЧ танд онцлох үйл ажиллагаануудаас танилцуулъя.

Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, 
авилгагүй төр

Эрх зүйт төрийг төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.

Байгальд ойр 
хөгжил

Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн монгол загварыг дэлхийд танилцуулна.

Батлан хамгаалах, гадаад харилцаа

Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.

Хотын хөгжил ба 
дэд бүтэц

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Бүсчилсэн 
хөгжил

Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.