Баянгол дүүрэг (9 тойрог)

Жаргалсайханы

Золжаргал

БОЛОВСРОЛ:

Нефтийн инженер, Санкт-Петербург хотын Уул уурхайн их сургууль
Хөгжлийн инженерчлэл, Магистр, Токио хотын Технологийн их сургууль

Ажлын туршлага:

2019 - 2024
Гүйцэтгэх захирал, Монгол нүүрс ассоциаци
2023 - 2024
Төслийн зөвлөх, Азийн хөгжлийн банк
2021 - 2022
Төслийн зөвлөх, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр
2018 - 2024
Монгол инженер, Инженерийн шийдэл нэвтрүүлгийн зөвлөх, хөтлөгч
2018 - 2019
Зөвлөх, Эрдэнэс Таван толгой ХК
2017 - 2018
Зах зээлийн шинжээч, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага
2010 - 2016
Газрын захирал, Төслийн менежер, Монголын Алт (МАК) ХХК
2004 - 2008
Инженер, Монголын Алт (МАК) ХХК

СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛ:

2015 - одоо
ХҮН намын гишүүн
2018 - одоо
ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН

Мөрийн хөтөлбөр

Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.

БҮГДИЙГ ХАРАХ

Хүчирхэг эдийн засаг

Бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн оролцоог бууруулна.

Хүндээ зориулсан хөрөнгө оруулалт

Боловсрол, эрүүл мэнд , тэтгэврийн реформ хийнэ.

ХҮН намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулах үйл явцад  салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулдаж нийт 224 өдрийн турш 13 бүлэгт 46 эксперт 300 гаруй үйл ажиллагаа бүхий хөтөлбөр боловсрууллаа. Эдгээрээс СОНГОГЧ танд онцлох үйл ажиллагаануудаас танилцуулъя.

Хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, 
авилгагүй төр

Эрх зүйт төрийг төлөвшүүлж, ард түмний хүсэл зоригийг шингээсэн хуульт ёс засагладаг болгоно.

Байгальд ойр 
хөгжил

Унаган байгаль, орчин үеийн дэвшлийг хослуулсан хөгжлийн монгол загварыг дэлхийд танилцуулна.

Батлан хамгаалах, гадаад харилцаа

Гадаадад суугаа монголчуудын сонгох эрхийг баталгаажуулж, тэдэнд төрийн үйлчилгээ авах боломжийг нээнэ.

Хотын хөгжил ба 
дэд бүтэц

Иргэдэд үзүүлэх хотын үндсэн үйлчилгээний чанар, менежментийг цогцоор нь сайжруулна.

Бүсчилсэн 
хөгжил

Даяаршлын энэ цаг үед дэлхийн улсууд, түүний дотор хоёр хөрш орны геополитик, гео эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж улс үндэстэн дамнасан томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.