УИХ Сонгууль 2020

2020 оны 5 сарын 16 

ХҮН намын дарга (тухайн үеийн) Б.Найдалаа: "Өнөөдөр эвслийн ТУЗ хуралдаж, нэр дэвшигчдээ баталлаа. Бид эх орноо гэсэн, ажлын туршлагатай, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, шижигнэсэн залуусыг та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо. Монголчууд нэр, гар цэвэр хүмүүсийг хүсэн хүлээж байна. Иймд зөв хүн-Электорат эвсэл ийм хүмүүсийг танилцуулах  гэж байгаадаа баяртай байна. Бид шийдэлтэй, ёс суртахуунтай байх болно. 

ХҮН намын УЗ-ийн гишүүн (тухайн үеийн) Т.Доржханд: "Хоёр  жилийн өмнө Электорат хөдөлгөөн үүссэнийг та бүхэн мэднэ. Энэ хөдөлгөөнд нэр хүндтэй, олон жилийн ажлын туршлагатай буурлууд бий. Улс төр, урлаг, нийгмийн зүтгэлтнүүд энэ хөдөлгөөнд бий.  Тэд улс даяар 2000 зөв хүнийг нам үл харгалзан сонгон шалгаруулсан. Тэдний 60-ыг нь та бүхэнд танилцууллаа. Манай эвслийн нэр дэвшигчдийн дундаж нас 45 байна. Дунджаар 20 жилийн ажлын туршлагатай. Салбартаа танигдсан, нэр хүндтэй хүмүүс.

Олонх нь төрийн сонгуульд анх удаа оролцоно. Тэдний дунд шинжлэх ухааны доктор 11, гадаадад магистр хамгаалсан 24 байна. Хуульч эрх зүйч 14, эдийн засагч, санхүүч 20 хүн, инженер 11, төрийн удирдлагын мэргэжилтэй 3, багш 3, эмч 3, бусад мэргэжлийн 6 хүн тус тус байна. Бас нэг онцлог гэвэл бид эмэгтэйчүүдийг илүү олноор нь нэр дэвшүүлж байна. Нийт нэр дэвшигчдийн 27 хувь нь эмэгтэйчүүд байна"