Намын ээлжит бус VII Их хурлын шийдвэр

ХҮН намын ээлжит бус VII Их хурал 21 аймаг, 9 дүүргийн намын хороодын 200 орчим гишүүд, төлөлөгчдийн ирцтэй хуралдлаа.

Тус их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар:

1. Улс орны эдийн засаг, дэлхийн геополитикийн нөхцөл байдал, дараагийн 30 жилд дэлхийд өрсөлдөх Монгол улсыг хөгжүүлэхтэй холбогдуулан үзэл баримтлалаа шинэчилж барууны үзэл баримтлалтай боллоо.

2. Үзэл баримтлалд орсон шинэчлэлтэй уялдуулан ХҮН намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулав.

3. Дээрх шинэчлэлээс улбаалан намын бэлгэ тэмдэг болон “Хөдөлмөрийн Үндэсний Нам” нэрээ “ХҮН” нам болгон өөрчиллөө.

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн үгэндээ:


УИХ-д суудалтай, нийслэл, дүүрэгт төлөөлөлтэй улс төрийн намын хувьд, сүүлийн хоёр удаагийн сонгуулийн үр дүнгээр улс төрийн 2 дахь хүчин болсноо бататгасан намын хувьд Монгол улс өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, дараагийн 30 жилд “ӨӨР ЗАМ”-аар хөгжиж Дэлхийн Монгол болох зорилгыг ХҮН нам дэвшүүлж буйгаа зарлалаа.

ХҮН нам чөлөөт эдийн засаг, иргэдийн бизнес эрхлэх боломжийг тууштай дэмжсэн барууны үзэл баримтлалтай болсноо албан ёсоор тунхаглав.

ХҮН нам нь Монголын хүүхэд залуучууд, тэдний боловсрол, эрүүл мэндийг орхигдуулахгүй. Өөр замаар, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт эдийн засагтай дэлхийн Монгол улсын төлөө зүтгэхээ илэрхийллээ.


2022.04.30 МҮХАҮТ-ын хурлын танхим