Улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

2021 оны 1 сарын 16

ХҮН нам Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалтыг санаачлан амжилттай зохион байгуулж, 20 гаруй намын дарга төлөөлөл оролцлоо.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээс бүх намууд санал нэгтэйгээр Ардчилсан парламентын тогтолцоог бэхжүүлэхэд дараах 4 асуудлуудыг нэн яаралтай шийдэх шаардлагатай гэж үзэж, зөвлөмж гарган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүллээ.

-Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог нэвтрүүлэх
-Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэх 
-Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хавсарган гүйцэтгэх
-Монгол Улсын Ерөнхийлөгчийг Улсын Их хурлаас сонгодог болох.