ХҮН 50:50 чуулга уулзалт

Монгол Улсын улс төрийн орчныг цэвэр тунгалаг байлгах, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, тэгш оролцоотой, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүнлэг ардчилсан, тэнцвэртэй нийгмийг цогцлоон байгуулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо онцгой чухал ач холбогдолтой гэж ХҮН нам үздэг.

УИХ-д суудалтай, Нийслэл, дүүрэгт бүлэгтэй, Баруун төвийн дэвшилтэд үзэлтэй улс төрийн намын хувьд ХҮН нам улс төрийн манлайлал үзүүлж бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх, шинэ соёлыг төлөвшүүлэх, эмэгтэйчүүдэд ээлтэй улс төрийн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд “ХҮН 50:50” бодлогоо танилцуулж, хэлэлцүүллээ.

 
 

Чуулга уулзалтын ярилцлагыг дараах холбоосоос үзнэ үү: