Сар шинийн мэндчилгээ

Нэгээс энгүй их тоо эхэлдэг шиг
Хүн бүрээс Монголын амар амгалан тогтдог.

Угтан золгож буй XVII жарны
Үзэсгэлэн болгогч харгачин Туулай жилд
Монгол түмэн минь дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж,
Улсын үндэс бэхжиж, төрийн хэрэг төвхнөсөн
Ээлтэй, сайхан жил байх болтугай.

Сар шинэдээ
Сайхан шинэлээрэй