Мэндчилгээ

Монгол улс хөгжих асар их боломжтой, хүний болон байгалийн хангалттай нөөцтэй залуусын орон билээ. Ийм нөөцтэй улсын хувьд хөгжлийн зөв бодлого, түүнийг хэрэгжүүлэх улстөрийн эрүүл хүчин үгүйлэгдсээр 30 жилийг ардаа орхижээ.

Энэхүү орон зайг нөхөж, нийгэмдээ гэрэл асаахаар мэргэжилтэн залуус дэлхийн өнцөг, булан бүрээс эх орондоо эргэн ирж Монгол улсаа хөгжүүлэх тодорхой хөтөлбөр, үзэл санаанд нэгдэн ХҮН намыг байгуулсан юм.

ХҮН нам “Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл”-ийг тунхаглан зарлаж, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг, бизнес эрхлэх боломжийг нээдэг, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмждэг, дэлхийн ардчилсан орнуудтай харилцаагаа тэлсэн, нээлттэй чөлөөт эдийн засгийн бодлого баримталдаг, баруун төвийн улстөрийн хүчин юм.

ХҮН нам хуучныг дууриаж, бусдыг хуулбарлаж явахгүй. Харин хөгжлийн шинэ цагийг залуустаа нээж, шинэ цагийн дуу хоолой байх болно.