Залуу хүн клуб

Зорилго: Намын гишүүдийн дундах харилцаа холбоог сайжруулах, тэднийг сонирхолын бүлгээр нь нэгтгэх, өөр хоорондоо танилцах, хамтран ажиллах боломжуудыг бий болгох
Клуб доторх клубүүд:

ХҮН академи Нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж өөрийн хувь нэмэрээ оруулах, иргэний оролцоог бий болгох хүсэл эрмэлзэлтэйгээр улс төрд орохыг сонирхсон хүн бүрт зориулсан мэдлэг, мэдээлэл өгөх хөтөлбөр бүхий 3 долоо хоногийн хөтөлбөр.

Эртэч ХҮН өглөөний уулзалт, ярилцлага Тодорхой салбарын зочдыг оролцогчдын хамт урьж оролцуулан уулзалт, ярилцлага хийж мэдлэг, туршлагыг нь хуваалцах зорилготой.

Боловсролтой ХҮН Тухайлсан сэдвээр 1-2 өдрийн богинын сургалт явуулсаны үндсэн дээр намын гишүүд, дэмжигчид өөр хоорондоо туршлага, мэдлэгээ хуваалцах зорилготой.

Food & Wine бүх гишүүдийн уулзалт Намын гишүүд дэмжигчид өөр хоорондоо танилцах, харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах боломжийг дэмжих зорилготой нетворкинг эвент бөгөөд намаас цаг үеийн асуудлаар болон хийж буй ажлуудын талаар гишүүд дэмжигчдэд мэдээлэл өгөх, тэдний санаа бодлыг сонсох, шинэ гишүүдэд гишүүний батламж өгөх, дэмжигчдэд намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргийн талаар мэдээлэл өгөх зорилготой.

Алхдаг ХҮН Эрүүл саруул, эрч хүчтэй амьдралын зөв хэвшлийг бий болгохоос гадна нийслэл хотын дуу чимээ, агаарын бохирдлоос холдож бодол санаагаа цэгцлэн, үзэл санаа нэгтэй нөхөдтэйгөө ярилцан санал бодлоо солилцох орон зайг бий болгох, чөлөөт нэгдлийг дэмжих зорилготой ууланд алхагчдын клуб.

Гүйдэг ХҮН Гишүүд дэмжигчидээ нийтийн бие тамир болон эрүүл мэндийн талаар зөв дадалтай болгохын зэрэгцээ өөрийн дуртай спортоор дамжуулан нөлөөллийн ажил хийх буюу гүйлтээр дамжуулан сайн дурын ажил хийх, хандив цуглуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зорилготой.

Шатар Оюуны спортоор хичээллэгчдийг дэмжих зорилготой.

Сагсанбөмбөг/Гарбөмбөг Гишүүд дэмжигчидээ нийтийн бие тамир болон эрүүл мэндийн талаар зөв дадалтай болгохын зэрэгцээ өөрийн дуртай спортоор дамжуулан нөлөөллийн ажил хийх зорилготой.

Esport Esport сонирхогчид болон тамирчдыг дэмжих, тус спортыг мэргэжлийн спорт болгож хөгжүүлэх зорилготой

Клубүүдээс зохион байгуулдаг үйл ажиллагаанууд нь сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг бөгөөд оролцогчидыг заавал намын гишүүн байхыг шаарддаггүй. Түүнчлэн, намын гишүүд, дэмжигчид өөрсдийн сонирхож буй клубыг байгуулан ажилуулах боломж нь мөн нээлттэй байдаг. Залуу хүн Таныг Залуу ХҮН клубт урьж байна.