Сарын дундаж цалин 1,002.9 мян.төг

САРЫН ДУНДАЖ ЦАЛИН 1,002.9 мян.төг

Эх сурвалж ...

Үндэсний статистикийн хороо 2000-2013 онд ажиллагчдын сарын дундаж цалин хөлсний мэдээллийг аж ахуйн нэгж, байгууллагад суурилсан түүвэр судалгааны үр дүнгээр тооцож байсан. Харин 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчилж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байна. Дундаж цалин хөлс нь тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тоогоор жигнэсэн нийт цалин хөлс болон тайлант хугацаанд цалин хөлс авсан ажиллагчдын тооны харьцаа юм. Үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал, ажиллаагүй цагийн олговор болон бусад олговроос цалин хөлс бүрдэнэ. Нэрлэсэн цалин нь хэрэглээний үнийн индексээр засварлагдаагүй, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлдэггүй бөгөөд татвар суутгал хасагдаагүй цалин, хөлс юм. Нэрлэсэн цалингийн индекс нь тайлант болон суурь хугацаа (жил, улирлын)-ны нэрлэсэн дундаж цалин хөлсний хувиар илэрхийлсэн харьцаа байна. Бодит цалин нь нэрлэсэн цалингийн хэрэглээний үнийн индексээр засварлагдсан, худалдан авах чадварын өөрчлөлтийг илэрхийлсэн үзүүлэлт юм. Бодит цалингийн индексийг тооцохдоо нэрлэсэн цалингийн индексийг, тайлант оны хэрэглээний үнийн индекст харьцуулж, 100-гаар үржүүлнэ.