Шийдэл #1. ТӨСӨВТ АЧААЛАЛ ӨГӨХГҮЙГЭЭР БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ ӨСГӨХ БОЛОМЖ.
Шийдэл #1

ТӨСӨВТ АЧААЛАЛ ӨГӨХГҮЙГЭЭР БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ ӨСГӨХ БОЛОМЖ.

2008 онд Боловсрол, ЭМ нийгмийн салбарын дундаж цалин улсын дунджаас өндөр байсан. 2018 онд улсын дунджийн 76, 80 хувь болж буурсан. Тус салбарын дундаж цалинг харьцангуй өндөр хурдаар өсгөж 2024 онд улсын дундажтай адилхан болгох бодит боломж байна. Ингэхийн тулд төсвийн хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээний бусад зардлын өсөлтийг багасгаж санхүүжүүлснээр төсвийн алдагдалд нөлөө үзүүлэхгүй. Үр ашиг муутай төсвийн хөрөнгө оруулалтын өсөлтийг бууруулах замаар ирээдүйд өндөр үр ашиг өгөх боловсрол эрүүл мэндийн салбараа дэмжиж болно.

Судалгааны ажлын нэр: Эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх арга зам
Судалгаа хийсэн: “Гэрэгэ Партнерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, эдийн засагч Доктор Профессор Г. Рагчаасүрэн.

Огноо: 2019 оны 06 дугаар сарын 07