Шилэн данс

ХҮН НАМЫН 2019 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

 Хөдөлмөрийн Үндэсний Нам нь 2019 онд нийт 33,289,000 (Гучин гурван сая хоёр зуун наян есөн мянга) төгрөгийн мөнгөн орлого бүрдүүлсэн байна. Үүний гишүүдийн татвар, хураамжаар 33,109,000 (Гучин гурван сая нэг зуун есөн мянга) төгрөг, дэмжигчдийн хандиваар 180,000 (Нэг зуун наян мянга) төгрөг тус тус бүрджээ.

Харин нам тухайн жилдээ нийт 35,645,797 (Гучин таван сая зургаан зуун дөчин таван мянга долоон зуун ерэн долоо) төгрөгийн мөнгөн зардлыг байгууллагын дотоод үйл ажиллагаа болон зар сурталчилгааны зардалд зарцуулсан байна.
Хөдөлмөрийн Үндэсний Намын 2019 оны санхүүгийн тайланг "Акпар Аудит" ХХК нь хийж гүйцэтгэн, дүгнэлт гаргав.
 


ХҮН НАМЫН 2018 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Хөдөлмөрийн Үндэсний Нам нь 2018 онд нийт 37,880,800 (Гучин долоон сая найман зуун наян мянга найман зуу) төгрөгийн мөнгөн орлого бүрдүүлсэн байна. Үүнээс гүшүүдийн татвар, хураамжаар 18,301,800 (Арван найман сая гурван зуун нэг мянга найман зуун) төгрөг, дэмжигчдийн хандиваар 18,449,009 (Арван найман сая дөрвөн зуун дөчин есөн мянга ес) төгрөг тус тус бүрджээ. Мөн 7 хандивлагчийн нэр регистр тодорхойгүй байгаа ч 1,130,000 (Нэг сая нэг зуун гучин мянга) төгрөг хандиваар бүрдээд байна. 

Харин нам тухайн жилдээ нийт 31,600,700 (Гучин нэгэн сая зургаан зуун мянга долоон зуу) төгрөгийн мөнгөн зардлыг байгууллагын дотоод үйл ажиллагааг санхүүжүүлэх чиглэлээр гаргасан байна. Үлдэгдэл 6,280,100 (Зургаан сая хоёр зуун наян мянга нэг зуу) төгрөг байна.


Хөдөлмөрийн Үндэсний Намын 2018 оны санхүүгийн тайланг "Акпар Аудит" ХХК нь хийж, дүгнэлт гаргасан.