ХҮН-ЫН 2020 ОНЫ АУДИТААР БАТАЛГААЖСАН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Ярилцлага 4/14/2021 Админ 0 үзсэн

Улс төрийн намын тухай хуулийн 20.3-т "...санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэж, нийтэд мэдээлнэ" гэж заасны дагуу Хөдөлмөрийн үндэсний нам 2020 оны санхүүгийн тайландаа аудит хийлгэн олон нийтэд нээлттэй мэдээлж байна. Хөдөлмөрийн үндэсний нам 2020 онд 370,355,123.59 (Гурван зуун далан сая гурван зуун тавин таван мянга нэг зуун хорин гурван) төгрөгийн мөнгөн орлого бүрдүүлжээ. Сонгуулийн зардалд 174,991,800 (Нэг зуун далан дөрвөн сая есөн зуун ерэн нэгэн мянга найман зуун) төгрөг, 110,681,614 (Нэг зуун арван сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуун арван дөрвөн) төгрөгийг бусад үндсэн үйл ажиллагаандаа зарцуулжээ. Аудитороор Мэжик Консалтинг Аудит ХХК ажиллалаа.