“Гишүүнчлэлийн аян”-ыг өрнүүлж байна.

Ярилцлага 4/13/2021 Админ 0 үзсэн

Дэлхий даяар тархан суурьшсан нийт Монголчууд, эх орныхоо өнцөг булан бүрт
улсынхаа хөгжил, цэцэглэлт, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж суугаа
иргэн бүрт Хөдөлмөрийн үндэсний нам мэндчилж байна.
Хөдөлмөрийн үндэсний нам үүсгэн байгуулагдсан цагаас хойш өөрийн институц
чанарыг хөгжүүлэн иргэд сонгогчдын итгэлийг хүлээж 2020 оны шат шатны
сонгуулийн үр дүнгээр Улсын Их хурал болон Нийслэл, дүүргийн иргэдийн
төлөөлөгчдийн хуралд өөрийн төлөөлөлтэй болж сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж
ирлээ.
Бидний үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлж, иргэд олон нийтийн
дэмжлэг улам нэмэгдэж буй энэ цаг үед Хөдөлмөрийн үндэсний нам орон нутагт
өөрсдийн салбар хороодыг байгуулан, орон нутгийн иргэд, сонгогчдыг элсүүлэх
“Гишүүнчлэлийн аян”-ыг өрнүүлж байна.
Хэрэв та Хөдөлмөрийн үндэсний намын гишүүнээр элсэхийг хүсвэл
https://cutt.ly/ec7MkYp холбоосоор эсвэл www.hunnam.mn цахим хуудсын гишүүнчлэл
хэсэгт орж бүртгүүлнэ үү.
Гишүүнчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 77000414, 80024828 дугаараас
тус тус лавлана уу.